Friday, December 12, 2008

Түүхийн тест & Ахын сургааль

Би одоо 4 дүгээр курс боловч түүхийн хичээлийг энэ улиралд сонгож байгаа үзэж байгаа. Уг нь манай оюутны гарын авлага дээр бол 2 курсэд үзэхээр байдаг. Харин  би  хөгширсөн хойноо одоо л үзэж байна даа. Гэхдээ маш сайн үзсэн.Манай семинар дээр хүүхдүүд яг үзэж буй сэдвээрээ эссе бэлдэж ирээд бусаддаа ярьж өгдөг. Нэгдүгээр курсийхан их идэвхтэй семинар орох болгонд ярьдаг боловч энэ нь зүгээр л оноо авахын төлөө номоо хуулаад бичиж ирээд зүгээр уншлага ч юмуу дуншлага ч юмуу хийчихдэг. Зарим бүр яг уран зохиолын бичлэгээр нь шууд дуржигнатал уншдаг гээч. Дүү нар үнэндээ түүхий байна даа. Би ахын буурь зааж 2 удаа семинар дээр яриа хийв.

  1. Дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн Хүннү үндэстэний нөлөөлөл

  2. Сүхбаатарын үнэн төрх , гарал угсаа , яагаад хувьсгалын удирдагчдаас ганцаараа нэр цэвэр үлдсэн бэ?


гэсэн сэдвээр чихийн дэлдийтэл ярьж өгөв хэхэ. Сонирхолтой гоё мэдээлэл бэлдэх гэж би цаг зарцуулж , их ч юм, олон материал уншиж судалгаа хийсэн.

Манай дүү нар бас их залхуу. Нэг охин багшаас түүхийн вэб дээр тавьсан тест аймаар хэцүү юм байна лээ. Уначихсан уначихсан ...та бид нарт хариулаад өг л дөө гэж байгаам даа. Бэлээхэн байгаа юмийг чинь номоо уншаад хариулж болноо доо. Сэрдарам багш яг л вэб дээрээ тависан тестээрээ Online шалгалт авсан. Тэгсээр байтал хүүхдүүд бүгдэд нь дээр шахуу алдаад байдгийм байна лээ.

Жич: Манай Сэрдарам багш ШУТИС-н багш нараас арай нэг алхамын өмнө явж байгаа.Арай өөр , орчин үетэйгээ хөл нийлүүлж чадаж байгаа. Багш Online сургалтыг нэвтрүүлэх гэж зүтгэж байгаа. Гэхдээ багшийн хүсэл бодлыг ойлгодоггүй дарга нар , оюутангууд бас байгаад байх шиг. Дээр нь бас өнөөгийн Монголын хөгжил , нийгэм болохгүй байх шиг. Багшаа та ямар ч байсан нэг хичээлийг 100 % хувь цахим сургалт болгоорой.

Тэгэхээр багачууддаа хандаж хэлэхэд:

  • Залхуурахгүй юм хий.

  • Дүнгийн төлөө хэтэрхий бүү шуналтаж бай.

  • Нэг эх үүсвэрээс бүү юм бэлдэж бай.

  • Олон эх үүсвэр харьцуулж өөрөө дүгнэж бай.

  • Ярьж сур


За эцэст нь түүхийн тэр аймаар тестийг чинь орууллаа шүү. Татаж аваад хараарай. Шалгалтанд чинь амжилт.

Татаад аваарай.

13 comments:

  1. bayarlalaa. Endees l ooriigoo magtah yg sonsoh yum daa. hehehe, Bi 100 huvi online bolgono gej bodoj baigaa yum. ta naraas tuslaltsaa avch bainaa.
    http://serdaram.origo.mn/forum/viewtopic.php?t=48 iishee orj yzeerei

    ReplyDelete
  2. Тусланаа багшаа Манай мэргэжил яг ийм юм хийх ёстой шүү дээ.

    ReplyDelete
  3. Дүү нар тестее сайн хараарай миний алдсан зүйл бас байж магадгүй.Алдаа байвал сэтгэгдэл дээр бичээрэй.

    ReplyDelete
  4. hi aa hehe manai Lkhagwaa ah chin ymar mundag bolchihson yum we hehe hehe unen l yum bichsen bna odoogiiin huuhduud jaahan zalhuu bolood bgaa tal bgaa shuu ih gogo blog bnaa bi uuruu bas blog neey gej ih boddog yum l daa daanch ene talaar sain medleggui bolohoor hehe zaza ene ch yah we nereee odoo ta chin tugsuh bolj bgaa yum bna shdee tee diplom oo amjilttai hamgaalaarai aja aja amjilt

    ReplyDelete
  5. hehe.
    yaaaaaaamar lag yum beeeeeeeeee.
    :-)

    ReplyDelete
  6. Gehdee bi zvgeer l us Uumaar bna...
    Nice bna shvv...
    Mergejil negt and mini...
    Amjilt...

    ReplyDelete
  7. Хэ хэ... Чамд ч гэсэн амжилт

    ReplyDelete
  8. Баяраллаа.Дипломоо сайн хамгаалнаа.

    ReplyDelete
  9. Лаг бишээ хэхэ

    ReplyDelete
  10. hi ah egch naraa nadad tus bolooch bi tun udahgui konkurstai yumaa tuuhiin talaar tuslaachee

    ReplyDelete
  11. Bayralla unet zovolgo bna. Bi ktms-in 1r kursd ene jil elsej orson bagshin hchel est goe sonirholt shu. Ta mundag shu hchl tani idevht oroltsnoo

    ReplyDelete
  12. heregtei l yum bn

    ReplyDelete
  13. болж байна сайн байна

    ReplyDelete