Tuesday, March 3, 2009
Битүүний оройны азын бууз
Манайх буузандаа цагаан мөнгө хийж азын бууз хэмээдэг. Азын буузыг таарсаныгаа аз хийморьтой байна гэж үздэг.Битүүний орой азын бууз таарсан хүн ирж буй жилдээ аз хийморьтой амжилтаар дүүрэн байна хэмээн бэлэгшээдэг.Манайх ам бүл тавуулаа , ээж эгч 2 минь битүүнийхээ буузанд цагаан мөнгө хийж бид хэд азын буузыг дор бүрнээ битүүнхэндээ л идэх гэж аягатай буузаа бүгдийг нь идээд хэн нэгэнд нь таартал санаа амардаггүй.Нэгэн жилийн битүүнээр бид өөр өөрсдийн аягатай буузнуудаа идэж дуустал хэнд ч азын бууз орсонгүй.Үлдсэн буузнаасаа дүү бид 2 бас хэдийг хүчээр шахуу идэж үзэв бас л байдаггүй.Тэгээд бусдын идэхгүйгээр бүгдийн задлаж үзлээ.Тэгсэн чинь яасан гэж бодно?байхгүй байсан.Харин тэгэхэд 5 хүний 10 нүд бурханд тависан дээжийн ганц буузруу нэгэн зэрэг ширтсэн юмдаа.Бурханд азын бууз таарсаныг манайх их бэлэгшээж билээ.Нээрэн ч тэр жил маш сайхан ээлтэй болж байсан.
Labels:
Миний паян
Subscribe to:
Post Comments (Atom)
he he he, yamar hogjiltei yum be. iim zuil hovor tohiolddog baih. manaih bol mongoo buh buuzandaa hiichdeg. tegeed ter ni gadnii hund ch taarch bolno. gehdee turuu jiliin aziin mongo ni manai duud taarch baisan bol ene jiliin aziin buuz nadad taarsan. bi hend ch heleegui. tegsen buuz duussanii daraa eej yamar sonin yum be buuz duuschaad baihad mongo ni garch irehgui yum gehed ni minii ineed hureed l bailaa. tegeed bi sayahan l helsen.
ReplyDeleteхэ хэ Хөгжилтэй л юм.Манайх ер нь азын мөнгөн дээр ер нь бөөн юм болдог.
ReplyDelete