Египтийн пирамид , Хятад цагаан хэрэмийг барихад тэр үеийн хүмүүс төсөл зохиож, төслөө явуулж байсан түүхтэй. Төслийн менежмент гэдэг бол төслийн үйл ажиллагааны хүрээний бүхий л мэдлэг, чадвар, техник, хэрэгслүүдийг ашиглан, тухайн төсвийн шаардлагуудад нийцүүлэн явуулж буй төслийн хүрээний бүхий л үйл ажиллагаа юм.
(PMI*, Project Management Body of Knowledge (PMBOK®Guide),
Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг, туршлага арга хэрэгсэл, технологи дээр тулгуурлан ашигтай үр дүнд хүрэхэд чиглэгдсэн хүн болон материаллаг нөөцийг удирдах урлаг, мэргэжлийн үйл ажиллагаа, шинжлэх ухаан юм.Мэдээллийн холбооны технологи үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед төслийн менежментэд энэ технологийн дэвшилтэт ололтуудыг эрчимтэй нэвтрүүлэн улам боловсронгуй болгон хөгжүүлэх болжээ.
No comments:
Post a Comment