Friday, September 18, 2009

Ахиж би дурламааргүй байна

[audio http://glkhagva.co.cc/Ahij%20bi%20duralmaargui%20baina.mp3]
Зүрхний лугшилт түг түг цохиолно
Зүүдний дагина зүг зүг нисчихлээ
Хайртай гэдэг үг хийсчихлээ
Халуун сэтгэл хууртан нисчихлээ
Энгэрээ товчлоод зүрхээ дараад
Эндээс бүүр холдон одъёо
Сэтгэлээ бариад уруулаа хазаад
Сэм сэмхэн холдон одъё
Чамайг би хайрлаад алдчихлаа
Чинь сэтгэлд минь чи халдчихлаа

Ахиад дурлах хүсэл нурчихлаа
Ариухан хайр минь буурчихлаа хайр минь
Дурлал гэгч гашуун дарснаас
Дуугүйхэн зүгээр холуур явъяа
Өөрийгөө тэврээд зүрхээ дараад
Салхины аясаар хийсэн одъёо

Ахиж би л дурламааргүй байна
Уйтгар гунигийг үлдээмээргүй байна
Халуун зүрхэнд яармааргүй байна
Хамаг сэтгэлээ бармааргүй байна
Зүрхний лугшилт түг түг цохиолно
Зүүдний дагина зүг зүг нисчихлээ
Хайртай гэдэг үг хийсчихлээ
Халуун сэтгэл хууртан нисчихлээ
Энгэрээ товчлоод зүрхээ дараад
Эндээс бүүр холдон одъёо
Сэтгэлээ бариад уруулаа хазаад
Сэм сэмхэн холдон одъё

Ахиж би л дурламааргүй байна
Уйтгар гунигийг үлдээмээргүй байна
Халуун зүрхэнд яармааргүй байна
Хамаг сэтгэлээ бармааргүй байна

Ахиж би л дурламааргүй байна
Уйтгар гунигийг үлдээмээргүй байна
Халуун зүрхэнд яармааргүй байна
Хамаг сэтгэлээ бармааргүй байна

11 comments:

  1. Сайн уу залуу минь дурлал тань бүтэлгүйтээ юу?

    ReplyDelete
  2. Үгүй ээ хувь заяагаа дагасан хэрэг. Жинхэнэ аз жаргал намайг хүлээж буй биз…

    ReplyDelete
  3. Миний найзад ямар юм тохиолдоо вэ.

    ReplyDelete
  4. Зүгээр ээ анд минь. Бичүүгийн л нэг дуу байгаа биз дээ.

    ReplyDelete
  5. Яасан хэцүү дуу вэ?
    Надад бол Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналаад яахав дээ гэдэг дуу тохироод байгаа гсн хэхэ

    ReplyDelete
  6. Тэгэхдээ цаг нь болоогүй учралыг ... цагаас нь эрт учрах гэхээр энэ юм болуу?

    Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналаад хэрэггүй ээ.

    ReplyDelete
  7. durlal saihan tuunii buh zuil n dahin davtagdashgui shuu dee saihan dursamj buhneer amidralaa duugeereee duu n ber egchee ih aztai emegtei bna gedegt etgeltei bna aaa

    ReplyDelete
  8. Хайрын бурханOctober 1, 2009 at 8:26 AM

    Хайр дурлалд бүү дургүйц! Хайр дурлал цөлийн дундах ганц ногоон цэцэрлэг юм шүү дээ

    ReplyDelete
  9. таалагдаж байн гоё дуу шүү тэ миний анд охидуудад дурлахгүй байхаар шийдээ юу

    ReplyDelete
  10. tumuruu ohidod durlahguigeer shiidee yu gdg chin chi gomo boloo yu gsntei yaaag adilhan sonsodgjiishd. er em hamaagui alind n ch durlamaargui bna gj bhad. te lg kkk

    ReplyDelete
  11. Зүгээр байгаарай Тулгаа хэхэ...ингээд мушгаадайдиймаа....

    ReplyDelete