Wednesday, November 18, 2009

Монголын ёс зүйтэй хакерын анхны тэмцээн


Монголын Кибер Довтолгоотой Тэмцэх Төв үүсгэн байгуулагдсанаасаа хойш мэдээллийн аюулгүй байдлыг монголд хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж ирсан бөгөөд энэ удаад өөрийн улсад “ёс зүйтэй хакер”-ын тэмцээнийг 2009 оны 12-р сарын 05-06 хооронд зохион байгуулах болсон тул мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг, суралцдаг монгол залуучууд, оюутнуудыг тэмцээнд идэвхтэй оролцохыг уриалж байна. Тэмцээнд тэргүүлсэн эхний гурван байр мөнгөн шагналтай. Тэмцээнд оролцохыг хүсэгчид МКДТТ-ийн байранд өөрийн биеэр ирэх юмуу онлайнаар бүртгүүлж болно. Тэмцээн эхлэх үед өөрийгөө баталгаажуулахын тулд 4х6 цээж зураг болон иргэний үнэмлэх (жолооны үнэмлэх байж болно) –тэй ирнэ үү.


Хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк 323 тоот, Монголын Кибер Довтолгоотой Тэмцэх Төв

Утас: 70113151   www.moncirt.org.mn

1 comment:

  1. Монголын Порталууд дээр янз янзын сэтгэгдэл бичжээ.Гэхдээ чадахгүй байж их сонин сонин сэтгэгдэл бичих юмаа.Энэ зүгээр л тэмцээн шүү дээ...

    ReplyDelete