Tuesday, October 18, 2011

Амьдрал хайр дээр тогтдог

Амьдрал хайр дээр тогтдог
Н.Дуучин Төмөрхуяг ,  Шүлэг Ш.Дулмаа

Ээжийн цайлган цагаан сэтгэл
Энхрий уяхан бүүвэйн дуу
Эрдмийн харгуйд өргөсөн цацал
Эмзэгхэн хайрыг нь мэдэрсэн зүрх
Амьдрал хайр дээр тогтдог гэж
Алаг хан хорвоо хэлээд байх юм аа

Хүслийн тэнгэр алдрайхан ханиа
Хүний орчлонд хайрлан жаргааж
Бүхнээс онцлон уярч суугаа
Бүсгүй хүний энхрийхэн зүрх

Амьдрал хайр дээр тогтдог гэж
Алаг хан хорвоо хэлээд байх юм аа

Тэнүүн байгалийн энгүй уудамдаа
Тэнгэрийн солонго харан баясаж
Барьж чадаагүй ч биширч явсан
Балчирхан насны минь ариун дуртгал
Амьдрал хайр дээр тогтдог гэж
Алагхан хорвоо хэлээд байх юм аа

Хөх тэнгэрээ нар сартай нь
Хөхөмдөг талаа навч цэцэгтэй нь
Хөвч хангайгаа ан гөрөөстэй нь
Хүсэл хайраар дээдлэх зүрх
Амьдрал хайр дээр тогтдог гэж
Алаг хан хорвоо хэлээд байх юм аа





1 comment: