Sunday, February 3, 2013

Хотын соёлт иргэдийн малчдын талаарх төөрөгдөлд хариулт

Сайн байцгаан уу? Энэ бичлэгийг бичих болсон шалтгаан нь сүүлийн үед  удмаараа хотын, унаган хотын соёлт иргэд малчид, мал гэж гэж юугаа ч мэдэхгүй байж их солиорцгоох боллоо. Би ганцхан хэлдэг сда... гаасаа өөр соёлгүй үг хэрэглэх тун ч дургүй нэгэн. Гэвч дээрхи хотын соёлт иргэдэд малчдын талаарх тэнэглэл, том том мултаралд нь учир байдлын тайлбарлах гэхээр урдаас өнөө сайхан соёлт зангаа гаргаад харааж зүхээд эхэлдэг тул би ч мөн адил  мундаг соёлтой нэгэн болох гээд ядцаан,  тэднийг дуурайж хараалын үг хэллэг хэрэглэж бичлээ. Хотын  соёлт иргэдээс суралцаад соёлтой болоё л доо энэ чинь.


     Нэг өдөр хонинд явж үзээгүй, нэг хавар мал төллүүлж үзээгүй байж, малчид түүхий эдийг яаж борлуулдагийг мэдэхгүй байж, малчдад туслах уу? өрөвдөх үү гээд л харааж зүхээд бурцгаах юм. Та нар битгий хуц л даа. Малчин, мал маань та нарын амны бай хараалын талбар биш.
Хотын гайхалтай соёлт иргэд минь би та нар мэддэг зүйлийнхээ талаар л бурж, ухаантай мундаг хүн болцгоо. Малчин, мал, хөдөө нутагын минь талаарх соёлт  хотын иргэд та нарын эндүү үзэл бодол, том тэнэглэл, төөрөгдөл чинь зориулж, малчдын аж амьдрал ямар байгааг би хэлээд өгье.

Малчид зунжингаа найрладаг...
Задарсан завхарсан, найрласан нь багахан байгаа л байх.  Хотод архиддаг, хог түүдэг, ажилгүй хүмүүс байдаггүй гэж үү. Яг ямар хүмүүс нь наадам хэсдэг гээч. Томоохон компани, пүүсийн эзэд, та нараас хэд дахин соёлтлой баячууд л наадам хэсдэг юм. Тэдний адуу малийг хөлсөөр малчид хариулдаг ажилчин малчин бий. Тэд боссоо дагаад, хурдуудын аваад наадамд явж л таараа.  Мөн их хөлчсөн нилээд хөрөнгөтэй юунд ч ажрахгүй малчин нь наадам хэсдэг юм. Тэгээд ч малчид байхгүй байсан наадам ямар элэнцэгийхэн наадам байх вэ дээ? Ихэнх дээрхээс бусад малчид сумандаа наадвал наадаад л зурагтаа үзээд малаа маллаад наадмын хуулиар олгосон амралтын өдөр ажиллаад л байж байдаг юм. Наадам наадам хэсээд яваад байгаа хотын том боссын уяач малчидад та нар бүү санаа зов. Боссууд нь та нараас илүү мундаг мөнгөтэй чадалтай соёлтой хүмүүс байгаа.

Тэгш эрх...
Та нар бодоод үзээрэй. Төр түүхий эд, малын махын үнийг л хязгаарлаж чаддаг. Харин гурил будаа өргөн хэрэглээний хотод үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүний үнийг хязгаарлах гэж оролдож байсан уу? Чадахгүй учир нь төрд байгаа хүмүүсийн өөрсдийнх нь бизнес шүү дээ. Төр гэж юу юу юм бэ? Төр гэдэг чинь бизнесийхэн шүү дээ. Насаараа мал малласан 1000 гаруй малтай өвөө, насаараа ажил хийгээгүй улсаас 2 өрөө байр хувьчилж авсан архи уудаг хүн 2 ийн аль нь баян байх вэ? Бодоод үзээрэй. Хотод 2 өрөө байр 70 сая, 1000 хонь дөнгөн данган дөхөж очно. 1000 хонь хургатай, төлөгтэй шүү дээ.  Зүгээр нэг муу шавар байшин монголийн баялаг болох мал 1000, 1000 аараа байгаад ч хүрэхгүй шүү дээ. Шавар байшин, эрдэнэт мал 2 оор олон зүйлийг төлөөлүүлсэн юм шүү. Монгол зан заншил гээд л...  Яагаад хотод үйлдвэрлэсэн бараа үнэтэй, малчдын хямдхан байх ёстой гэж? Амьд амьтанаас гарч байгаа бүтээгдэхүүн шүү. Төр тус хүргэхгүймаа гэхэд малчидыг дээрэлхэхгүй байвал болно доо болно. Мөн ноолуур арьс ширийг дотооддоо олигтой авахгүй байж гадагшаа гаргадаггүй, гаалийн татвар өндөр. Тэгэхээр малчидаа дэмжие гэж байгаа бол тэгш эрхтэй л байцгаая. Төр засаг сайн юм хийхгүй юмаа гэхэд саад болохоо л болчих.

Татвар төлөгч бидний мөнгөөр малчдад үнэгүй  зүйлч өгч байна.
Улс төрчид, яамдууд, сайд, шат шатны дарга нарын мөнгө олох нэг гол хэрэгсэл бол малчид . Малчдруугаа чиглэсэн ажил хийж байна гээд баахан мөнгө унагаана.
Хэдхэн жишээ дурьдая.
Малчдад үнэгүй малийн тариа тараана гээд л баахан рекламдсан. Өнөөхийг хотынхон үзэж, сонсоод боож үхэх шахсан. Бодит байдал дээрээ малын тоо хэмжээг харж байж нэг тариаг 3000 төгрөгөөр зарж байна лээ. Яахав малчдад бол боломжийн.Гэхдээ хотын хүмүүс буруу ойлгоод байна. Бүр таг үнэгүй аваачаад өгч байгаа юм шиг л...
Малчид тариаланчидад хөнгөлттэй зээлээр бага оврийн трактор олгоно гээд л бас л баахан реклам хийсэн. Бодит ажил дээрээ баахан зардал чирэгдэл завхарал болж байж амархан эвдэрдэг ямар ч баталгаагүй техник өгч байна. Малчид 250-500 мянган төгрөгийн хахууль өгөхгүй бол бүтэхгүй байна гэж ярьж байх юм..

Бүх үхрийг ээмэгжүүлнэ гээд улсаас 15 тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн. Манай ойр хавийн бүх айлуудын үхэрийн чихэнд яриад байгаа ээмэгээ зүүсэн нь бүгд унаад дууссан. Ахиухан шиг мөнгө унагаахын тулд хулхины юм хийж байгаа нь тэр. Малдад туслая гээд л улс төрийн хүчнүүд, ТББ, хувь хүмүүс шоу хийж, мөнгө унагаах ажил хийдэг. Малчидаар халхалж мөнгө угаадаг явдал их гаарч байна. Малчид, хотын соёлт иргэдийг муудалцуулдаг зүйлүүдийн нэг нь төр засаг шүү дээ. Манай сум гамшигийн байдалд байгаа гэж олон удаа төр засаг хандив өгч байгаа гээд зурагтаар ярьдаг. Харин миний мэдэхийн манайд, эргэн тойрны айлуудад нэг боодол өвс ирж байсныг санахгүйм байна. Ганц нэг айлд л жаахан юм өгч нүд хуурдаг. Ер нь малчдад нэг их хандив тусламж хэрэггүй л дээ. Харин малчидаас их олон хандив авдаг ш дээ. Энд тэндхийн ой, Улаан загалмай, өөр юу юу ч билээ зөндөө авна шүү дээ.

Малчид татвар төлдөггүй гэдэг...
Малчид татвар төлдөггүй, бид л төлдөг гэж бас л шээс алддаг нэгэн байдаг. Бидний татварын мөнгөөр гээд л. 3 жилийн өмнө http://biznetwork.mn/topic/show?id=20039&page=5 энэ хэлэлцүүлгээр баахан маргалдаж билээ. Сүүлдээ Энхбат гишүүн ч татагдан орсон. Малчид татвар төлдөг юм. Малын хөлийн татвар, бэлчээр ашигласаны татвар төлдөг юм. Хотын ажилчид ч татвар төлөөд, тэтгэвэрт гарахаараа тэтгэвэр тэтгэмж авдаг бол малчдад бол тэтгэвэр авна гэсэн асуудал байхгүй.

Мах үнэтэй
Та нар мах үнэтэй байна гэж ярьдаг. Яг бодит байдал дээр бол малчид зах, биржүүдэд өглөө 5 цагт  махаа авч ирээд, 8 цаг гэхэд ченжид зараад дуусдаг. Харин хэрэглэгчид та нар унтаж унтаж өдөр л зах гардаг шүү дээ. Өглөө эрт очоод малчдын гар дээрээс мах авч үзээд ямар хямдхан юм бэ гэж уулга алдах биз. Дарханий бирж дээр 5-8 цагийн хооронд 20 гаруй портер ордог. Хонины махыг 1 кг=3800 төг-өөр зардаг. Та нар харин ченжээс 5800 гэж авч байгаа биз дээ. Тийм л мундаг юм бол Америк, Япон, Солонгосоос махны үнэ, чанарыг асуу. Ямар ч амтгүй, химийн бордоогоор бордсихсон мах асар үнэтэй байгаа. Манай улс 40 сая малтай байж, бид махыг яахаараа ийм өндөр үнээр авах ёстой гэж албатай юм шиг ярих юм. Бэлчээрийн мал аж ахуйн хувьд энэ өөр тоо шүү. Гадныхан шиг химийн бордоогоор бордоод хүнсэнд нийлүүлээд, бордоод нийлүүлээд байдаг бол бас өөр тоо. Малчид хэдэн сая малтай болсон ч нэг толгой нь ч хотын соёлт иргэд та нарт хүртээлгүй. Таны өсгөсөн нэг ч мал энэ тоонд байхгүй. Мал ч гэсэн ухаантай амьтан. Хамгийн новшийн амьтан мал юм шиг л юм ярьж хараахаа боль соёлт иргэдээ.

Махны үнэ өслөө гэж боож үхэж байгаа хүмүүст хэлэх хэдэн зөвлөгөө:



  • Маргаашийн хоолныхоо махаа авахдаа боож үхэх гэж малчидруу дайрч байхаар, санаа зовохгүй хангалттай орлоготой болчих л доо. Чи хангалттай олдог бол мах үнэтэй гэж шалчигнахгүй байсан даа. 

  • Тийм сүрхий юм бол америк, Япон, Солонгосоос махны үнэ-чанарыг асуу.

  • Улам үнэд орно, малчин, бэлчээр уул уурхайгаас болоод удахгүй дуусна. Хүсэл чинь биелэнэ

  • Хотод үйлдвэрлэсэн бараа үнэтэй, малчидын түүхий эд хямд байх албатай бус.

  • Эрт босож малчидын гар дээрээс гулуузаар нь хямд ав.

Үнэнийг хэлэхэд одоо мах улам үнэд орно. Учир нь уул уурхай гэсээр хамаг бэлчээрийн ухаж төнхөж, гол горхийн ширгээгээд, үүнээс нь болоод цаг агаар эрс тэс болоод байхаар монголын гэх зан заншилыг авч яваа малчид, мал хоёр чинь цагын эрхэнд алга болно. Та нарын харааж зүхсэнээр, тэд байхгүй болж та нарын хүсэл биелэнэ. Хотын соёлт иргэд нарт баяр хүргэе.

Малчид залхуу
Малчид өглөө 4 цагт босоод, харанхуй болтол ажилладаг. Одоо цагт дан ганц  мал дагаж байгаа малчин ховорхон шүү. Дор бүрнээ давхар аж ажуй эрхэлж байна. Ихэнх ногоо тарьж,  үйлдвэрлэл, урлал, бас бус бизнес эрхэлж байгаа. Харин төр засаг гадаадаас чанартай  хээлтүүлэгч эцэг мал оруулж ирээд боломжийн үнээр зардаг бол их сайн л байна. Хотын мундаг ажилтай, соёлт иргэд та нарын талаар нэг болсон явдал өгүүлэе: 2007 оны хавар зуднаар хотоос ажилгүй залуучуудийг аваачиж, төр орон нутгаас цалинжуулж, туслах төлчин хийлгэсэн. Нөгөө мундаг том яриатай гарууд бүүр туслах биш дараа болж, мал харах ажил дээр хүн харах ажил нэмсэн сэн. Мал хариулах биш эргүүлж байгаад малын захаас оргох бол наад захын асуудал. Хөгийн хөгийн юм их болсоон хаха. Эхэндээ бол лут амьтад байсан гэж байгаа, ирэхдээ мундаг том том  ярисан хүмүүс ирсэн. Миний мэдэх айлуудад ирсэн туслах төлчид бүгд оргосон гэж байсан. Одоо тэр айлууд тэдний яаж оргосоныг нь ярьж инээлддэг дээ.

Уул уурхай ба мал аж ахуй:

Уул уурхай хот суурин гээд байгаль дэлхийн уур амьсгал асар их өөрчлөгдөж байна. Малын тоо толгой ихэдлээ гээд өвс талхалагддаг болохоос биш, бүхэл бүтэн ой, уул, гол горхийг эргүүлчихдэггүйм шүү дээ. Нэг өглөө босоод ирэхэд л том том техник ирээд л бэлчээр нутгийг хашиж хөрсийн эргүүлээд эхэлж байна. Уул уурхайгаас болоод бэлчээр хомсдож устан, байгаль хилэгнэж байна. Байгалийн гамшиг үнэхээр хэцүү. Хичнээн сайн бэлтгэлтэй байгаад хүн мал аль аль нь байгалийн сүр хүч, гамшигийн өмнө сөхөрдөг юм. Малчид бол малын тоо толгой ихсэж, бэлчээр доройтохийг ойлгож байгаа. Дор бүрнээ малаа чанаржуулаад, фермер,  бэлчээрийн тогтвортой маллагаанд шилжиж байна. Ерөнхийдөө бүгд бэлчээрийн тогтвортой менежмент гэдгийг ойлгож, зорьж байна. Та нарын ярьдгаар гадаадын жишигээр шууд фермер болчихно гэж хэцүү. Хэдэн мянган жил тал дүүрэн бэлчээд ирсэн нүүдэлчин соёл шүү дээ. Аажим аажмаар шат шатаар эхнээсээ шилжиж байна. Энэ шилжилтийг хурдасгая гэвэл төр засаг зөв бодлого баривал сайн л байна. Харин зөв бодлого барьж чадахгүй бол саад болж, төр малчидаа буруу замруу хөтөлж, сонгуулийн шоугаа хийж, бас түүхий эдийн үнийг хязгаарлаж, татвар нэмж дээрэлхэхээ болчих хэрэгтэй. Монгол улс хэрвээ одоогийнх шиг энэ янзаараа яваад байвал цагын аясаар уул уурхай үлдэж, мал аж ахуй устана.

Хэт хөөрөгдсөн малчдад туслах аян...

Сүүлийн үед зуданд нэрвэгдсэн малчидад тусламж гэж хэт сүржин ярьж шоудах боллоо. Дажгүй сайхан өвөлжиж байгаа айл аймагийг яадагаа алдчихсан байгаа юм шиг ярьж бичиж туслая гэж шоудаж байна. Яг аж байдал дээр ямархуу байгааг мэдэх ч үгүй байж, өөрсдийн үзэлээрээ малчдыг дэндүү дорой үнэлж байна. Малчидаар далимдуулж мөнгө унагаах, дараагийн сонгуулиудад ахиухан санал авах гэж тусламж нэрийдлээр хэт сүржин ажилагааг хэт хөөрөгдөн өрнүүлж байна. Тэр завшигч, сүржигнэгчид зуд турхан гэж хэт сүржигнээд, байгаа болохоос биш малчид яадгаа алдаад өвс тэжээлээ авахгүй байгаа юм биш шүү дээ. Одоо бол хувийн эзэмшилээ хангалттай харж ханддаг болсон.

Малчид соёлгүй

Хотынхон ч мөн соёлгүй хүмүүс. Хөдөө зам дагуу хараарай. Хаа сайгүй уусан идсэнийхээ, сав хайрцагийг хаа сайгүй хаясан байдаг. Өнгөрсөн зун амралтаараа аавындаа очлоо. Үхэрээ хураах гээд зам гарч явтал гял цал болсон машин зогсоод л баахан хог хаячлаа. Хажуугаар өнгөрөхдөө хартал нуль цус болсон дамскаа замаар нэг хаячихаад л хөдөлж байгаам шүү дээ. Үнэрээр нь морь үргэж байгаам ш дээ.  Улаанбаатарын машин...

Зүгээр сарааччихлаа. Бичих юм зөндөө байна. Дараа үргэлжлүүлж, эмхэлж бичие. Өөр төөрөгдөлүүдээ хэрүүлээр ч гэсэн хамаагүй сэтгэгдэл дээр бичээд байна биз. Би нэмээд оруулаад байя...  Үргэлжлэл бий...

4 comments:

  1. unen ug bichijee bi ene tuhai boddog bsan ch mahnii uniin tal deer yag l turuuchiinh shig handlagatai bsan tegeheer ihiig uhaaruulsan admindaa bayrallaa
    bi msgertee yag odoo online bgaa humuustee linkiig ne uldeechihlee

    ReplyDelete
  2. Ёстой үнэн бичье гэвэл зөндөөл юм байдаг.Малчид бүтэн жил хөдөлмөрчөөд зүгээр авах бүтэн өдөржин ноцолдолж ноос ноолуурын зулгааж байж НЭГ жилийн цалин болох хэдэн төгрөг аваад татвар,малын тэжээл бууц буудалдаа үрээд гар дээр хэдэн цаас аваад тэрийгээ гэр бүлээрээ Дараа жилээ хүртэл зарцуулдаг...Нэг ёсны сайн менежерүүд шүү

    ReplyDelete
    Replies
    1. Нэг ёсны сайн менежерүүд шүү энэ үг маш их таалагдлаа

      Delete