Windows үйлдлийн системийн өөрийхөн багцад ирдэг SFC хэрэгсэлийг ашиглах илүү амар бөгөөд үр дүнтэй.
System File Checker хэрэглэгчид Windows системийн эвдэрсэн болон дутуу файлуудыг сэргээх боломжийг олгодог.
Энэ хэрэгсэл нь Windows 98 аас хойшхи хувилбаруудад бий.
Жишээ нь иймэрхүү DLL файлын алдаа тохиолддог.
Энэ тохиолдолд command promt - оо Administrator эрхээр нээгээд
sfc scannow комманд өгөхөд л хангалттай.
Ингээд л гараад байсан ядаргаатай алдаа засагдаж таны систем хэвийн байдалдаа орно.
Хэрвээ SFC tool ээр уншаад засагдаагүй бол гар аргаар засах нь 100 хувь найдвартай арга байс байна.
Windows системийн эвдэрсэн файлуудыг
гар аргаар засварлах
Алдаа заасан файлыг яг адилхан хувилбар бүхий үйлдлийн системтэй өөр компьютерээс эвдрээгүй файлыг хуулж дарж хуулах юм.
Ингэхийн тулд
1. Тухайн системийн файлд хандах эрх олж авах хэрэгтэй. Эрх олж авахын тулд
1. Тухайн системийн файлд хандах эрх олж авах хэрэгтэй. Эрх олж авахын тулд
takeown /f Файлын_зам коммандийг өгнө.
Бид жишээндээ system32 директорийн jscript.dll файл дээр алдаа гарсан гэж үзье.
takeown /f C:\Windows\system32\jscript.dll
Takeown - Тухайн файлд хандах эрх олж авах tool
Takeown - Тухайн файлд хандах эрх олж авах tool
/f - файлыг зааж буй
2. Тухайн файлыг өөрчлөх эрх олж авна.
icacls C:\windows\system32\jscript.dll /grant administrators:F
icacls - Тухайн файлд өөрчлөлт хийх боломжийг олгодог
За ингээд ижил системтэй компьютерээс хуулж авсан файлаа дарж хуулаад л боллоо.
No comments:
Post a Comment