Sunday, November 24, 2013

Өнгөрсөн түүхт альтернатив гэж үгүй.

Манж үндэстэнг юу гэж үздэг вэ? Би бол Манжуудыг агуу үндэстэн гэж үнэлдэг. Тийм агуу үндэстэн түүхэнд гарч ирэхгүй биз. Манж бол Монголыг дарлаж 220 жил нугачин дарсан хараалт улсууд. Гэхдээ энэ дарлал, манжуудын ноёрхол нь одоогийн манай Монгол Улс оршин тогтнож байгаагын үндэс ч байж болох. Газар нутгийн хувьд, ястаны хувьд цөөхөн ч гэлээ бид Монгол улсаараа үлдсэн. Харин Манж хүчирхэгжээгүй бол тархай бутархай хоорондоо өвөр зуураа алалцаж байдаг Монголчууд Монгол улсаараа үлдэх байсан болов уу? Монгол улс гэж одоо байхгүй ч байсан байж болох. Зүүн гарын хаант улс тусдаа явсаар тэс өөр соёлт улс болоод орос казакын араб маягын улс болчихсон, халх монгол бараг хятадад уусаж Өвөрмонголын нэгэн адил Хятадын муж улс байж болох. Монголчууд бид өөдөлж дэвшиж мандан бадрахаараа улам батжиж эв эеэ сахих байтал эсрэгээр задарч өвөр зуураа алалцдаг. Бид задарсан биш зовсон үедээ нэгнийгээ ойлгодог. Зовлон дор л Монголчууд бид биеээ ойлгож эв эеээ сахидаг.
Өнгөрсөн түүхийг хэрвээ тэгээгүй бол хэрвээ ингээгүй бол гэж бодох ч, Өнгөрсөн түүхт альтернатив байхгүй.

No comments:

Post a Comment